Банк санхүүгийн үндэс хичээлийн хөтөлбөр

ХАНГАЙ ДЭЭД СУРГУУЛЬ

БИЗНЕСИЙН УДИРДЛАГА,

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ


БАНК САНХҮҮГИЙН ҮНДЭС


Индекс: BAN203, кредит:2

Хичээлийн хөтөлбөр

(Нягтлан бодох бүртгэлийн ангийн мэргэжлийн сургалтад зориулав)

УЛААНБААТАР ХОТ

2024 ОН

НЭГ. ХИЧЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА

1.1.           Хичээлийн мэдээлэл

Хичээлийн нэр: Банк санхүүгийн үндэс

Код: BAN203

Кредит: 2

Улиралд орох цаг (лекц: дад: сем: лаб: бие даалт:)   16: 0: 32:0:48

Улирал: Хавар, 4-р улирал

Хичээл заах багш: О.Долгормаа

Цахим хаяг: dolgormaa0523@gmail.com

Утасны дугаар: 99083775

Өрөөний дугаар: 202

Мэдээлэл авах цахим хуудас: dolgormaa0523@xcloud.mn, hangaiuniversity.com 

Хичээлийн тодорхойлолт

Санхүүгийн харилцаа, санхүүгийн зах зээл, санхүүгийн үйл ажиллагааны талаар үндсэн ойлголтуудыг оюутанд олгосноор эдийн засгийн болон бизнесийн удирдлагын мэргэжлийн бусад хичээлүүдийг үзэж судлахад туслах суурь мэдлэгийг эзэмшүүлэхийн зэрэгцээ тэднийг зах зээлийн нөхцөлд санхүүгийн оновчтой шийдвэр гаргах чадвартай болгоход оршино.

Хичээлийг судлах хэрэгцээ, шаардлага:

  • Санхүүгийн зах зээлийн онцлог, үүсмэл зах зээл
  • Үнэт цаасны төрөл, хэлбэр, үнэт цаас гаргах үйл явц
  • Банкны тогтолцоо төв банк, арилжааны банкны онцлог, үйл ажиллагаа
  • Зээл зээлийн төрлүүд, зээлийн эргэн төлөлтийн нөхцөл, шалгуур
  • Ханш уналт буюу инфляц, мөнгөний бодлогын арга хэрэгслүүд
  • Даатгал ,даатгалын тогтолцоо, олон улсын санхүүгийн харилцааны үндэс
  • Валютын ангилал, олон улсын валютын зах зээлийн нөхцөл, онцлог

Хичээлийн өмнөх уялдаа холбоо (нэр, код): Нягтлан бодох бүртгэлийн үндэс, АССО109, эдийн засгийн онолын үндэс, ECON118, Менежментийн үндэс MENE119

Хичээлийн дараагийн уялдаа холбоо (нэр, код): Санхүүгийн бүртгэл ACCO211, Санхүүгийн шинжилгээ FINA206, Аж ахуй нэгжийн санхүү FINA305


ХОЁР. ХИЧЭЭЛЭЭР ХҮРЭХ ҮР ДҮН

2.1 Хичээлийн суралцахуйн үр дүн

1.     Санхүүгийн систем, санхүүгийн зах зээл түүний төрөл хэлбэр, онцлог, ялгаа онол арга зүйг ашиглах

2.     Банк санхүүгийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ нөөц үр ашгийг тодорхойлох, хэрэглэх

3.     Инфляц түүний шалтгаан ба нөлөөлөл, мөнгөний нийлүүлэлтэд тавих хяналт

4.     Санхүүгийн бодлого ирээдүйн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах боломжийг үнэлэн тодорхойлж, удирдлагын бүх түвшинд оновчтой шийдвэр гаргалтад хэрэглэх

5.     Баг бүрдүүлэн ажиллаж удирдлагын олон талт асуудлыг цогцоор шийдэх

6.     Эх хэлээрээ утга төгөлдөр, яруу сайхан ярих, бичих, харилцах, түүх соёл, үндэсний уламжлалаа мэдэх, хүндэтгэлтэй хандах

7.     Бие даан бүтээлчээр сэтгэх, системтэйгээр төлөвлөх, судлан шинжлэх аргазүйг ашиглах, асуудалд шүүмжит сэтгэлгээгээр хандах

2.2 Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн болон хичээлийн суралцахуйн үр дүнгийн хамаарал

д\д

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн (PLO)

Хичээлийн суралцахуйн үр дүн (CLO)

1.Бизнесийн удирдлагын мэргэжлийн ур чадвар

1.1

Нягтлан бодогчийн ажлын байранд хамаарах, ажлын даалгаврыг гүйцэтгэх болон шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны мэдлэг, техник ур чадварын хүрээний онол зарчмуудыг бие даан гүйцэтгэх

1,2,7

1.2

Байгууллагын НББ-ийн зохион байгуулалтын нөхцөл байдал, мэдээллийн системийг тохируулж өөрчлөх, байгууллагын доторх нөөцийг үр ашигтай ашиглах, хэрэгцээг урьдчилан тооцоолох

1,2,3,4,5

1.3

Асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, судлан шинжлэх арга зүй, аргачлал, бие даан болон хамтран ажиллаж, тулгамдсан асуудлыг тодорхойлох, асуудлыг уян хатан байдлаар шийдэх

 

2.Хувь хүний ур чадвар

2.1

Эх хэлээрээ утга төгөлдөр, яруу сайхан ярих, бичих, харилцах, түүх соёл, үндэсний уламжлалаа мэдэх, хүндэтгэлтэй хандах

6

2.2

Өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх, бие даан бүтээлчээр сэтгэх, системтэйгээр төлөвлөх, судлан шинжлэх аргазүй, аргачлал, аргыг мэддэг, үйл ажиллагаандаа хэрэглэдэг, асуудалд шүүмжит сэтгэлгээгээр хандах, бүтээлчээр сэтгэх

7

2.3

Багаар ажиллах, харилцах, хамтран суралцах чадвартай, нийгмийн амьдрал, нийгмийн байгууллын зүй тогтол, хүний эрх, эрх чөлөө, үнэт зүйлс, эрүүл аж төрөх ёс мэддэг, хүндэтгэдэг болох

5

3.Харилцаа, мэдээлэл технологийн ур чадвар

3.1

Албан болон албан бус нөхцөл байдалд бичгээр болон амаар асуудлыг танилцуулах, тайлагнах, хэлэлцэхэд товч бөгөөд тодорхой илэрхийлэх чадамжтай байх

 

3.2

Цахим орчин, олон нийтийн сүлжээ болон мэдээлэл технологийн боломжийг ашиглан мэдлэг бүтээх, мэдээллийг хамтран ашиглах, түгээх, хуваалцах, соёлтой ашиглаж хэрэгцээндээ нийцүүлэх

 

3.3

Инновац технологийн хөгжлийн өргөн хүрээнд ач холбогдлыг таньж мэдэх насан туршдаа хэрэглэх

 

4. Мэргэшүүлэх ур чадвар

4.1

Санхүүгийн болон санхүүгийн бус мэдээлэл дээр шинжилгээ хийж удирдлагын шийдвэр гаргалтад холбогдох мэдээллийг задлан шинжлэх, дүгнэлт гаргах

1,2,3,4

4.2

Зардлын хөтлөгч, өртгийн шинж чанар дээр шинжилгээ хийх тоон шинжилгээний арга техникийг хэрэглэх, дүгнэлт гаргах, харьцуулах

 

4.3

Байгууллагын өнөөгийн болон ирээдүйн санхүүгийн байдлыг судлах, харьцуулах, ашигт ажиллагаа болон үр ашигт байдлыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах үйл явцыг сайжруулахын тулд тохирох арга хэрэгсэл, технологийг ашиглах чадамжтай байх

 

4.4

Засаглалыг тодорхойлж, байгууллагын үр дүнтэй удирдлага хяналтад гүйцэтгэх удирдлагын үүргийг ялган таних, НББ-ийн дотоод хяналт үүрэг даалгаврыг үнэлэх, эрсдэлийг тодорхойлоход НБ-ын үүргийг ухамсарлах, дүгнэлт гаргах

 

4.5

Төлөвлөх, шийдвэр гаргах, гүйцэтгэлийг үнэлэх хянах зорилгоор бизнесийн янз бүрийн нөхцөлд НББ-ийн холбогдох арга техникийг ашиглах бизнесийн янз бүрийн нөхцөлд стратегийн менежментийн НББ-ийн арга техникийг сонгох, мэргэжлийн дүгнэлт хийх, Байгууллагын гүйцэтгэл түүний стратегийн хөгжлийн үнэлгээг төлөвлөх, боловсруулах

1,2,3,4

4.6

Судалгаа, шинжилгээ, интегралчлалаар дамжуулан хэтийн төлөвийг харуулах мөн төрөл бүрийн эх сурвалжуудаас мэдээллийг үнэлэх, задлан шинжлэх, нэгтгэн боловсруулах

 

4.7

Хөрөнгө, орлого болон зах зээлийн үнэлгээнд суурилсан аргуудыг тайлбарлахдаа хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, бизнес, төлөвлөлт, урт хугацааны санхүүгийн удирдлагын арга техникүүдийг ашиглах чадвар

1,2,3,4

4.8

Аудитын олон улсын стандарт, санхүүгийн тайланд аудит хийхтэй холбогдуулан гаргасан хууль, тогтоомж, дүрэм журмыг даган мөрдөх, тоон шинжилгээний арга техникүүдийг аудитын гэрээт ажилд ашиглах чадвар

 

 

ГУРАВ. ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА, ЗААХ АРГА ЗҮЙ

3.1. Хичээлийн ерөнхий арга зүй

-        Сургалт хичээлийн хуваарийн дагуу явагдана.

-        Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын үйл ажиллагааг лекц, семинар, бие даалт гэсэн хэлбэрээр зохион байгуулна.

-        Тухайн хичээлийн зорилгыг хангахуйц, түүний агуулгад тохирсон арга зүйн сонгон хэрэглэхэд анхаарах,

-        “Сургалт бол багш сурагчийн хамтын ажиллагаа мөн” гэсэн зарчмыг үндэс болгон, хичээл тус бүрийн онцлогтой холбогдуулан сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэнэ.   

Багш нь сургалтын явцад дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ.

-        Хуваарь ёсоор хичээлийг төлөвлөн зохион байгуулна.

-        Семинарын хичээлээр хэлэлцэх асуудлыг төлөвлөж удирдах

-        Унших, судлах материалын жагсаалт гаргах

-        Бие даан гүйцэтгэх ажлуудын хувилбаруудыг боловсруулах

-        Шаардлагатай нөөц хэрэглэгдэхүүнээр хангах

-        Суралцагчийн сурах үйл ажиллагааг бодитой үнэлэх.

Суралцагч нь өөрийн үйл ажиллагаандаа дараах зарчмуудыг дагаж мөрдөнө. Үүнд

-        Суралцагч нь жишээ баримтад үндэслэн тайлбарлах, өөрийгөө хөгжүүлэх болон бүтээлчээр илэрхийлэх замаар мэдлэгээ системчлэх

-        Асуудал дэвшүүлэх, шинийг эрэлхийлэх байдлаар сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож бусдыг сонсох, ярилцах, мэтгэлцэх дадал хэвшил соёлд суралцах

-        Илтгэл тавьж хэлэлцүүлж, өөрийн санаагаа үндэслэх хамгаалж буй байдал

-        Холбогдох ном, зохиолыг уншиж судлах идэвх чадварт суралцах

-        Цаашид судалгаа хийх арга барилд суралцах

3.2 Хичээлийн сэдэв ба суралцахуйн үр дүн, тэдгээрийн холбоо хамаарал, заах арга зүй

Хичээлийн сэдвийн суралцахуйн үр дүн

Лекц

Сем

Заах арга

Эх сурвалж

Хичээлийн суралцахуйн үр дүнгийн хамаарал

Бүлэг сэдэв 1. Санхүүгийн үндэс

1

Мөнгө түүний үүсэл хөгжил, түүний мөн чанар

2

2

-                Тонгоруу аргаар санхүүгийн талаарх ойлголтыг урьдчилж уншиж судлах, ойлгох, асуух зүйлийг бэлдэж ирэх

- Нөхцөлд суурилсан аргаар ангид кейс дээр багаар хэлэлцүүлэг хийж, тайлбарлах

Г.Балж, М.Мөнхдулам, Банк санхүүгийн үндэс хуудас 9-32

1,4,5,6,7

2

Санхүүгийн систем

2

2

Кейсэд суурилсан аргаар санхүүгийн систем түүний гүйцэтгэх үүргийн талаарх асуудлыг илрүүлэх, хамтран ажиллах, багаар хэлэлцэж, харьцуулах

Г.Балж, М.Мөнхдулам, Банк санхүүгийн үндэс хуудас 6-8

1,4,5,6,7

3

Санхүүгийн зах зээл

-

2

Мэтгэлцээний аргаар санхүүгийн зах зээлийн үүрэг ач холбогдлоор мэтгэлцэж, дэвшүүлсэн саналаа хамгаалах

Г.Балж, М.Мөнхдулам, Банк санхүүгийн үндэс хуудас 326-335, 342-348

1,4,5,6,7

4

Үнэт цаас

2

2

Багаараа Дүрд тоглох аргаар үнэт цаасны зах зээлд оролцогчдын байр сууринаас оролцож, асуудлыг хэлэлцэх, харьцуулах

Г.Балж, М.Мөнхдулам, Банк санхүүгийн үндэс хуудас 335-342,348-351

1,4,5,6,7

Бүлэг сэдэв 2. Банкны үндэс

1

Банкны тогтолцоо төв банк

2

2

Дүрд тоглох аргаар төв банкны байр суурь, арилжааны банкны байр сууринаас банкны тогтолцооны талаар санал боловсруулж дэвшүүлэх, дэвшүүлсэн саналаа хамгаалах

Г.Балж, М.Мөнхдулам, Банк санхүүгийн үндэс хуудас 163-176

2,4,5,6,7

2

Банкны тогтолцоо, арилжааны банк

2

2

Г.Балж, М.Мөнхдулам, Банк санхүүгийн үндэс хуудас 176-325

2,4,5,6,7

3

Зээл зээлийн төрлүүд

2

2

Бод-хосол-хуваалц аргаар хоёроороо багт хуваагдаж зээл, зээлийн төрлүүдийн талаар санал бодлоо чөлөөтэй хуваалцах, эерэг, сөрөг талуудыг багаар хэлэлцэх, асуудал дэвшүүлэх, гарцыг тодорхойлох

Г.Балж, М.Мөнхдулам, Банк санхүүгийн үндэс хуудас 176-325

2,4,5,6,7

4

Ханш уналт буюу инфляц

-

2

Төсөлд суурилсан сургалтын аргаар багаар хамтран ханш уналт буюу инфляцын талаар сонгосон бараа бүтээгдэхүүнээрээ жишээ авч бусдад тайлбарлах

Г.Балж, М.Мөнхдулам, Банк санхүүгийн үндэс хуудас 465-478

3,4,5,6,7

5

Мөнгөний нийлүүлэлт ба мөнгөний бодлого

2

2

Кейсэд суурилсан сургалтын аргаар мөнгөний нийлүүлэлт, бодлого нь үндэсний эдийн засаг, микро, макро эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлэлцүүлэг хийх

Г.Балж, М.Мөнхдулам, Банк санхүүгийн үндэс хуудас 439-461

3,4,5,6,7

6

Мөнгөний бодлогын арга хэрэгслүүд

-

2

Туршилтад суурилсан аргаар мөнгөний бодлогын арга хэрэгслүүдэд шинжилгээ хийх, харьцуулах

Г.Балж, М.Мөнхдулам, Банк санхүүгийн үндэс хуудас 454-457

3,4,5,6,7

7

Даатгал, даатгалын тогтолцоо

2

4

Бие биедээ заах аргаар даатгалын тогтолцооны өнөөгийн байдлын талаар бусад багийн гишүүдэд тайлбарлах, бусдыгаа үнэлэх

Д.Оюунцэцэг, Санхүү банкны үндэс хуудас 122-128

3,4,5,6,7

8

Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай ойлголт

-

2

Нөхцөлд суурилсан аргаар нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, хууль эрх зүйн актыг судлан асуудал дэвшүүлж, хэлэлцэх

Д.Оюунцэцэг, Санхүү банкны үндэс хуудас 129-130

3,4,5,6,7

9

Олон улсын санхүүгийн харилцааны үндэс

-

2

-                Тонгоруу аргаар олон улсын санхүүгийн харилцаа, валютын ойлголтыг урьдчилж уншиж судлах, ойлгох, асуух зүйлийг бэлдэж ирэх

- Нөхцөлд суурилсан аргаар ангид кейс дээр багаар хэлэлцүүлэг хийж, тайлбарлах

Д.Оюунцэцэг, Санхүү банкны үндэс хуудас 161-188

4,5,6,7

10

Валютын ангилал

-

2

Нөхцөлд суурилсан аргаар ангид кейс дээр багаар хэлэлцүүлэг хийж, тайлбарлах

Д.Оюунцэцэг, Санхүү банкны үндэс хуудас 161-192

4,5,6,7

11

Олон улсын валютын зах зээл

-

2

Кейсэд суурилсан аргаар олон улсын валютын зах зээлийн онцлог, ялгааг, илрүүлэх, хамтран ажиллах, багаар хэлэлцэж, харьцуулах

Д.Оюунцэцэг, Санхүү банкны үндэс хуудас 192

4,5,6,7

Нийт

16

32

 

 

 

 

3.3 Бие даалтын ажлын төлөвлөгөө

Бие даалтын сэдэв

Хэлбэр

Бие даах цаг

Үнэлгээ

Хугацаа

 

1

-  Мөнгө санхүүгийн шинэчлэлийн асуудал

-  Олон улсын валютын төлбөр тооцоо

-  Үнэт цаасны зах зээлийн үүрэг

Эсээ бичих

24

10

 

10 сарын 29-нд илтгэж тайлагнах

 

2

-  Санхүүгийн зах зээл

-  Банкны тогтолцоо ба төв банк

-  Банкны тогтолцоо ба арилжааны банк

-  Инфляцын үр нөлөө миний амьдралд

-  Нийгмийн даатгалын сан ба үүрэг

Илтгэл танилцуулах

24

10

 

12 сарын 05-нд илтгэж тайлагнах

 

Нийт

48

20

 

 

ДӨРӨВ. ХИЧЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

4.1 Үнэлгээний зорилго. Хичээлийн явцад олж авсан мэдлэг, түүнийг практикт жишээ бодлого, бие дааж бодох бодлого, эсээ бичих, илтгэл танилцуулах, чадвар хийгээд ирц, оролцоо, бие даалт, явц, эцсийн үнэлгээний шалгуураар суралцагчийг үнэлэх нь  үнэлгээний гол зорилго оршино. Багш оюутныг үнэлэхдээ:

-        Сурч боловсрох эрмэлзлэлийг  идэвхжүүлэх

-        Сургалтын явцад оюутны мэдлэг чадвар ямар түвшинд байгааг тодорхойлох

-        Хичээл зорилгодоо хүрсэн эсэх зэргийг тогтооно.

4.2 Хичээлийн үнэлгээний арга, шалгуур үзүүлэлт

Үнэлгээний хэлбэр

Эзлэх хувь

Үнэлгээний арга, даалгавар

         Шалгуур үзүүлэлт                                 

Хичээлийн суралцахуйн үр дүн

 

1

Ирц, оролцоо

30%

Ирц

Цаг баримтлах

Оролцоо

Ирц-30% байна. Үүнд: семинарын ирц-15%, лекцийн ирц 15% байна. Оролцоог семинарт бэлтгэж, хэлэлцүүлэгт оролцох, асуудал дэвшүүлэх, асуултад хариулах-55%,  бусдыг сонсох, үзэл бодлоо эмх цэгцтэй, зөв илэрхийлэх-45%

 

1,2,3,4,5,6,7

 

2

Бие даалтын ажил

10%

 

 

Эсээ бичих

3 сэдвээс аль нэгийг сонгон үндэслэлийг гаргах

Эсэд хэрэглэгдэж буй тулгуур ухагдахуун, гол утга санааг тодорхойлох

Сэдвийн гол агуулгаас хазайхгүй байх

Тогтоосон үгийн тоон багтаасан байх

Логик уялдаа холбоо дэс дараалалтай байх

 

 

1,2,3,4,5,6,7

 

10%

 

Илтгэл танилцуулах

5 сэдвээс 1-ийг сонгон илтгэл танилцуулах

Өөрийн санааг дэвшүүлсэн байдал

Зохион байгуулалт, Илтгэх ур чадвар

Ишлэлд АРА загварыг хэрэглэх

Агуулга нь сэдэвтэйгээ тохирсон байх

1,2,3,4,5,6,7

 

3

Явц

20%

Цогц бодлого бодох

Семинарын хичээлд 5 цогц бодлогоор явцын үнэлгээг тооцно. Цогц бодлого нь эхлэлийн баланс, ажил гүйлгээг Т дансанд тусгах, ажлын хүснэгт бэлтгэнэ.

Нэг бодлого 4% байна. Нийт 5 бодлого*4%=20%

1,2,3,4,5,6,7

 

4

Эцсийн үнэлгээ, шалгалт

30%

Тест, бичгийн шалгалт

Оюутны эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагыг үнэлнэ.

1,2,3,4,5,6,7

 

Нийт 100%

 

 

4.3 Үнэлгээний аргууд Блүүмын таксономын түвшин хоорондын харилцан хамаарал

Үнэлгээний үзүүлэлт

Хичээлийн суралцахуйн үр дүн

Таксономын түвшин

1

Сэргээн санах

2

Ойлгох

3

Хэрэглэх

4

Задлан шинжлэх

5

Үнэлэх

6

Бүтээх

Бие даалт

 

11,2,3,4,5,6,7

ü   

ü

ü   

ü   

 

 

1.   Эсээ бичих

2.   Илтгэл танилцуулах

11,2,3,4,5,6,7

ü   

 

ü   

ü   

ü   

ü   

Явц

1,2,3,4,5,6,7

ü   

ü   

ü   

ü   

 

 

1.   Цогц бодлого бодох

Эцсийн үнэлгээ

 

1,2,3,4,5,6,7

ü   

ü   

ü   

ü   

 

 

1.   Тест

2.   Бичгийн шалгалт

 

 

 

4.4 Бие даалтын үнэлгээний аргачлал

1. Бие даалт-1 Эсээ үнэлэх рубрик

Эсээ нь нийгэм, хүрээлэн буй орчин, ертөнц болон өөрийн мөн чанарын тухай эргэцүүлсэн бодомж юм. Тус хичээлийн хүрээнд Мөнгө санхүүгийн шинэчлэлийн асуудал, Олон улсын валютын төлбөр тооцоо, Үнэт цаасны зах зээлийн үүргийн онолын мэдлэг болон практик мэдлэгийг харьцуулах хэлбэрээр 300-350 үгийн хүрээнд эсээ бичнэ.

Үнэлгээ

Шалгуур үзүүлэлт

Оноо

Хангалттай сайн /A/

·    Онолын ойлголтыг практиктай холбосон байх, сэдвийн дагуу өөрийн байр суурийг тодорхой баримт жишээгээр илэрхийлсэн

·    Найруулгын алдаагүй, сонирхолтой, тодорхой үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадсан

·    Банк санхүүгийн ойлголтуудыг оновчтой хэрэглэсэн

·    Өгүүлбэр, догол мөр хоорондын уялдаа холбоог хангаж чадсан, үгийн тооны хэмжээг баримталсан

 

 

 

  10

Хангалттай /B/

·     Сэдвийн дагуу өөрийн байр суурийг тодорхой, баримт жишээгээр илэрхийлсэн

·     Онолын ойлголтыг нэлээд ерөнхийлөн авч үзэж, хичээл дээр ярилцсан зүйлийг давтсан

·     Сэдвийн утга санаа, онцлог шинжийг илэрхийлсэн

·     Банк санхүүгийн холбогдох ойлголтуудыг хэрэглэсэн,

·     Найруулга, бичлэгийн багагүй алдаатай байх

·     Өгүүлбэр, догол мөр хоорондын уялдаа холбоог хангаж чадсан, үгийн тооны хүрээнд бичсэн

 

 

 

 

8-9

Дундаж /C/

 

·     Сэдвийн дагуу өөрийн байр суурийг гаргасан боловч, жишээ баримт   нь оновчтой бус

·     Утга санаа, онцлог шинжийг дурдах төдий илэрхийлсэн

·     Асуудлыг ерөнхийлөн авч үзсэн, банк санхүүгийн ойлголт, үгийн сонголт зарим тохиолдолд оновчгүй

·     Өгүүлбэр, догол мөр хоорондын уялдаа холбоо муутай, найруулга, бичлэгийн алдаа гаргасан, үгийн тоонд хүрээгүй, эсвэл илүү гарсан

 

 

 

5-7

Дэмжих шаардлагатай /D/

·     Тухайн сэдвийн хүрээнд өөрийн байр суурь, нотолгоо баримт жишээ гаргаагүй  

·     Агуулга нь сэдвээс хазайсан, асуудлыг хэт ерөнхийлөн авч үзсэн

·     Утга санаа онцлог шинжийг хэтэрхий нуршуу, хийсвэр илэрхийлсэн

·     Найруулга, бичлэгийн алдаа их гаргасан, үгийн тооноос хэт бага,  эсвэл хэт илүү гарсан

             

 

 

3-4

Унасан

/F/

-        Энгийн асуудлуудыг өнгөц, хангалтгүй авч үзсэн, эсвэл огт авч үзээгүй

-        Сэдвийн талаар маш хязгаарлагдмал ойлголтой, сэдэвтэй хамааралгүй дүгнэлт бичсэн.

-        Академик бичилтийн болон мэргэжлийн стандартыг огт хангаагүй.

0

 

2. Бие даалт-2 Илтгэл үнэлэх рубрик

Дүн

ИЛТГЭЛ ТАНИЛЦУУЛГА

Асуудлыг хэр өргөн, гүн судалсан, шүүмжит санаа, бүтэц, хэл найруулга, илтгэх чадвар

 

 

A

-        Сэдвийн гол чухал асуудлыг хөндөж илтгэлийг маш амжилттай сонсогчдод хүргэсэн.

-        Бүх концепцийг бүрэн тайлбарлаж, тодорхой болгосон.

-        Сэдвийн талаар өөрийн үзэл бодлыг болон тусгаж авсан дүгнэлтээ тодорхой танилцуулсан

-        Сэдвийг маш зохион байгуулалттай, мэргэжлийн түвшинд танилцуулсан

-        Илтгэлийг сонирхолтой, уялдаа холбоотой, сонсогчдын түвшинд хүрч илтгэсэн.

 

 

B

-        Сэдвийн гол чухал асуудлыг хөндөж илтгэлийг маш амжилттай сонсогчдод хүргэсэн.

-        Ихэнх концепцийг сайн тайлбарлаж, тодорхой болгосон.

-        Сэдвийн ихэнх асуудлын талаар сайн ойлголттой байгаагаа харуулсан

-        Сэдвийг зохион байгуулалттай, мэргэжлийн тодорхой түвшинд танилцуулсан

-        Илтгэх чадвар сайтай, сонирхолтой, уялдаа холбоотой, сонсогчдын түвшинд хүрч илтгэсэн.

 

 

C

-        Сэдвийн гол гэсэн хэсгийг ерөнхийд нь танилцуулсан.

-        Ихэнх концепцийг хангалттай тайлбарласан.

-        Сэдвийн ихэнх хэсгийг сайн ойлгож байгаагаа харуулсан.

-        Сэдвийг зохион байгуулалттай танилцуулсан

-        Илтгэх чадвар хангалттай, уялдаа холбоотой, сонсогчдын түвшинд хүрч илтгэсэн.

 

D

-        Сэдвийн үндсэн асуудлыг ерөнхийд нь танилцуулсан

-        Сэдвийн талаар суурь ойлголттой болохоо харуулсан

-        Сэдвийг энгийн тайлбарлах түвшинд танилцуулсан

-        Илтгэх чадвар, илтгэлийн бүтэц зохион байгуулалт сулавтар байсан

Унасан

E/F

-        Сэдвийн талаар маш сул танилцуулсан, хангалтгүй тайлбарласан.

-        Сэдвийн талаар ойлголт маш сул байсан.

-        Илтгэл зохион байгуулалтгүй, дутуу байсан.

-        Илтгэх чадвар хангалтгүй.

 

 

4.5 Ирц, оролцоог үнэлэх шалгуур

 

Үнэлгээний хэлбэр

Үнэлгээний шалгуур

Ирц

Хичээлд суусан байдал

Оролцоо

- Баримт мэдээлэлтэй ажиллах, асуудал шийдвэрлэх 

- Семинарт тогтмол оролцох, асуудал дэвшүүлэх, асуултад хариулах,  үзэл бодлоо эмх цэгцтэй, зөв илэрхийлэх

- Мэдээлэл хийх, бодлогод тайлбар хийх, хэлэлцүүлэх

- Сэдвийн дагуу семинарын бэлтгэл хангасан байх

- Хичээлд бүтээлч, идэвх санаачилгатай оролцох

 

4.6 Бие даалтын ажлыг үнэлэх шалгуур

Үнэлгээний хэлбэр

Үнэлгээний шалгуур

1.Эсээ

-      3 сэдвээс аль нэгийг сонгон үндэслэлийг гаргах

-      Эсэд хэрэглэгдэж буй тулгуур ухагдахуун, гол утга санааг тодорхойлох

-      Сэдвийн гол агуулгаас хазайхгүй байх

-      Тогтоосон үгийн тоон багтаасан байх

-      Логик уялдаа холбоо дэс дараалалтай байх

2.Илтгэл танилцуулах

-      Сэдвээс 1-ийг сонгон илтгэл танилцуулах

-      Өөрийн санааг дэвшүүлсэн байдал

-      Зохион байгуулалт, Илтгэх ур чадвар

-      Ишлэлд АРА загварыг хэрэглэх

-      Агуулга нь сэдэвтэйгээ тохирсон байх

 

4.7 Явцыг  үнэлэх шалгуур

Үнэлгээ

Шалгуур үзүүлэлт

Оноо

Хангалттай сайн /A/

  • Онолын ойлголтыг практиктай холбосон байх, түүний асуудлыг шийдвэрлэсэн байх

·       Өгөгдлийн дагуу эхлэлийн баланс байгуулсан. Эхлэлийн балансын нийт хөрөнгийн дүн нийт эх үүсвэрийн дүнтэй тэнцсэн байх

·       Өгөгдлийн дагуу ажил гүйлгээг Т дансанд стандартын дагуу оновчтой тусгаж чадсан байх

·       Т дансанд тусгасан ажил гүйлгээний өгөгдлийг цэвэр нямбай бичиж эцсийн үлдэгдлийг стандартын дагуу тооцоолж гаргасан байх

·       Ажлын хүснэгтийг бэлтгэн шалгах балансын баганын хөлийн дүн ДТ, КТ тэнцсэн байх

·       Ажлын хүснэгтийн тохируулах бичилтийг өгөгдлийн дагуу тохируулж тооцооллыг хийж, данстад тусгасан байх

·       Тохируулсны дараах шалгах балансыг өгөгдлийн дагуу өөрчлөлтийг тусгаж баганын хөлийн дүн ДТ, КТ тэнцсэн байх

·       Орлогын тайлан баганад орлого зардлын данстуудыг эцсийн үлдэгдлийг тусгаж орлого зардлын данстуудыг хааж ашиг, алдагдлаа тодорхойлж гарган аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татварын хуулийн дагуу суутган, татварын өглөгийг тооцож баганын хөлийн ДТ, КТ дүнг тодорхойлж гарган тэнцүүлсэн байх

·       Ажлын хүснэгтийн үлдэгдэл балансыг бэлтгэн ашиг, алдагдлыг тусган үлдэгдэл балансын хөлийг дүнг ДТ, КТ тэнцүүлсэн байх

 

 

 

20

Хангалттай /B/

  • Онолын ойлголтыг практиктай холбосон байх, түүний асуудлыг шийдвэрлэсэн байх

·       Өгөгдлийн дагуу эхлэлийн баланс байгуулсан. Эхлэлийн балансын нийт хөрөнгийн дүн нийт эх үүсвэрийн дүнтэй тэнцсэн байх

·       Өгөгдлийн дагуу ажил гүйлгээг Т дансанд стандартын дагуу оновчтой тусгаж чадсан байх

·       Т дансанд тусгасан ажил гүйлгээний өгөгдлийг цэвэр нямбай бичиж эцсийн үлдэгдлийг стандартын дагуу тооцоолж гаргасан байх

·       Ажлын хүснэгтийг бэлтгэн шалгах балансын баганын хөлийн дүн ДТ, КТ тэнцсэн байх

·       Ажлын хүснэгтийн тохируулах бичилтийг өгөгдлийн дагуу тохируулж тооцооллыг хийж, данстад тусгасан байх

·       Тохируулсны дараах шалгах балансыг өгөгдлийн дагуу өөрчлөлтийг тусгаж баганын хөлийн дүн ДТ, КТ тэнцсэн байх

·       Орлогын тайлан баганад орлого зардлын данстуудыг тусгасан боловч хуулийн дагуу суутгал аваагүй тооцооллыг хийгээгүй, баганын хөлийн ДТ, КТ дүнг тодорхойлж гарган тэнцүүлээгүй

 

 

 

 

10-16

Дундаж /C/

 

  • Онолын ойлголтыг практиктай холбосон байх, түүний асуудлыг шийдвэрлэсэн байх

·       Өгөгдлийн дагуу эхлэлийн баланс байгуулсан. Эхлэлийн балансын нийт хөрөнгийн дүн нийт эх үүсвэрийн дүнтэй тэнцсэн байх

·       Өгөгдлийн дагуу ажил гүйлгээг Т дансанд стандартын дагуу оновчтой тусгаж чадсан байх

·       Т дансанд тусгасан ажил гүйлгээний өгөгдлийг цэвэр нямбай бичиж эцсийн үлдэгдлийг стандартын дагуу тооцоолж гаргасан байх

·       Ажлын хүснэгтийг бэлтгэн шалгах балансын баганын хөлийн дүн ДТ, КТ тэнцсэн байх

·       Ажлын хүснэгтийн тохируулах бичилтийг өгөгдлийн дагуу тохируулаагүй

·       Тохируулсны дараах шалгах балансыг бэлтгээгүй

·       Орлогын тайланд данстыг тусгасан боловч тооцооллыг хийгээгүй, татварыг хуулийн дагуу татварыг тооцоогүй, баганын хөлийн дүн ДТ, КТ дүнг тэнцүүлээгүй

 

 

 

4-9

Дэмжих шаардлагатай /D/

  • Онолын ойлголтыг практиктай холбосон байх, түүний асуудлыг шийдвэрлэсэн байх

·       Өгөгдлийн дагуу эхлэлийн баланс байгуулсан. Эхлэлийн балансын нийт хөрөнгийн дүн нийт эх үүсвэрийн дүнтэй тэнцсэн байх

·       Өгөгдлийн дагуу ажил гүйлгээг Т дансанд стандартын дагуу оновчтой тусгаж чадсан байх

·       Т дансанд тусгасан ажил гүйлгээний өгөгдлийг цэвэр нямбай бичиж эцсийн үлдэгдлийг тооцоолж гаргаагүй, данстуудын энгийн болон нийлмэл харилцааг баримтлан Т дансандаа тусгаагүй

 

 

0-3

Унасан

/F/

  • Онолын ойлголтыг практиктай холбосон байх, түүний асуудлыг шийдвэрлэсэн байх

·       Өгөгдлийн дагуу эхлэлийн баланс байгуулсан. Эхлэлийн балансын нийт хөрөнгийн дүн нийт эх үүсвэрийн дүнтэй тэнцсэн байх

·       Өгөгдлийн дагуу ажил гүйлгээг Т дансанд стандартын дагуу оновчтой тусгаж чадсан байх

·       Т данстын  эцсийн үлдэгдлийг тооцоолж чадаагүй байх

0

 

4.8 Эцсийн үнэлгээ, шалгалтын шалгуур

Үнэлгээний хэлбэр

Үнэлгээний шалгуур

Эцсийн үнэлгээ, шалгалт

Тест, бичгийн шалгалт

-        30 онооны тестийг xcloud.mn оюутны вебээр дамжуулж сургалтын албаны товлосон хугацаанд шалгалтыг авна.

-        30 онооны тестийн шалгалт нь энгийн тест, бодолттой тест, олон сонголтод тест байна.

-        Оюутан сэдвийн дагуу бэлтгэгдсэн тестийг 90 минутад хийж илгээнэ.

-        Бичгийн шалгалт авах бол оюутны тухайн хичээлээр үзсэн мэдлэг, чадварыг үнэлж авна.

 

ТАВ. АШИГЛАХ СУРГАЛТЫН МАТЕРИАЛ

Сурах бичгийн нэр

Зохиогчийн нэр

Он

Үндсэн сурах бичиг, гарын авлага

 

 

1

Санхүүгийн менежмент

М.Довууч

2010

2

Санхүүгийн менежмент

Ц.Аюурзана

2007

3

Санхүүгийн менежмент

Д.Алтанцэцэг

2014

4

Банк санхүүгийн үндэс

Г.Балж, М.Мөнхдулам

2006

5

Санхүү банкны үндэс

Д.Оюунцэцэг

2000

Нэмэлт материал

 

 

1

Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт

2018

 

ЗУРГАА. БАНК САНХҮҮГИЙН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЧАНАРЫН ДОТООД БАТАЛГААЖУУЛАЛТ

6.1 Хөтөлбөрийн чанарын үнэлгээний арга, сайжруулалтын хуваарь

Хичээлийн хөтөлбөрийн чанарыг үнэлэн сайжруулах аргачлал

Улирлын эхэнд

 

Дунд

Эцэст

Тандах судалгаа:

Тухайн хичээлийн талаарх оюутны суурь мэдлэг болон хандлага хүлээлтийг багш судлах (тандах судалгааны эхийг хавсаргав)

+

 

 

Сэтгэл ханамжийн судалгаа:

Тухайн хичээлд агуулга, багшийн арга зүй, хичээлийн өгөөжийн талаарх оюутны сэтгэгдлийг оюутны нэр тавилгүйгээр, нээлттэй асуулт бүхий санал асуулгын арга болон оюутны төлөөлөл 2 оюутан ангийнхнаасаа бүлгийн ярилцлага авч, нийтийн саналыг багшид дамжуулах аргаар авах      (санал асуулгыг хавсаргав)

 

 

+

 

+

Оюутны дүнгийн үзүүлэлт:

Улирлын эх, дунд эцсийн дүн авч амжилт чанарын харьцаанд анализ хийх

+

+

+

Хөндлөнгийн судалгаа:

Сургалтын алба, дотоод чанарын баталгаажуулалтын албанаас авах сэтгэл ханамжийн судалгаа

 

 

+

Сайжруулалтын төлөвлөгөө:

-Тандах судалгааг явцын болон эцсийн сэтгэл ханамжийн судалгаатай харьцуулж оюутны үнэлгээ, хандлагын өөрчлөлт дээр анализ хийж, цаашид сайжруулах төлөвлөгөө боловсруулах

- Тоон болон чанарын үнэлгээг харьцуулан дүн шинжилгээ хийж, цаашид сайжруулах төлөвлөгөө боловсруулах

-Оюутны дүнгийн өсөлт бууралтад анализ хийж, цаашид сайжруулах төлөвлөгөө боловсруулах

 

+

+

 

6.2 Хөтөлбөрт орсон өөрчлөлтийн тэмдэглэл

Өөрчлөгдсөн он

Өмнөх

Шинэчлэгдсэн, нэмэгдсэн байдал

Шинэчилсэн багш, хянасан албан тушаалтны гарын үсэг

                              Индекс өөрчлөгдсөн байдал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Comments

Popular posts from this blog

Банк санхүүгийн үндэс хичээл лекц №1

Банк санхүүгийн үндэс хичээл лекц №3

Банк санхүүгийн үндэс хичээлийн семинар