Банк санхүүгийн үндэс лекц №13
Лекц-13 ОЛОН
УЛСЫН САНХҮҮГИЙН ХАРИЛЦААНЫ ҮНДЭС
Дэлхийн валютын систем
Валютын систем нь олон улсын гэрээ
хэлэлцээр болон тухайн улсын хуулиар баталгаажин тогтсон валютын харилцааны
зохион байгуулалтын хэлбэр юм. Валютын системийг :
Дэлхийн
Бүс нутгийн
Үндэсний гэж
ангилдаг.
Үндэсний валютын систем нь үндэсний валют дээр суурилах бөгөөд дараах
ойлголтуудыг өөртөө багтаана. Үүнд:
Үндэсний
валют
Үндэсний
валютын хөрвөх журам
Үндэсний
валютыг хөрвүүлэх нөхцөл болон валютын зохицуулалт
Валютын
зохицуулалтыг хэрэгжүүлэгч байгууллагууд/төв банк, гаалийн хороо, сангийн яам/
Дэлхийн валютын систем гэж олон улсын эдийн засгийн хөгжлийн явцад улс
хоорондын хэлэлцээрээр бүрэлдэн бий болсон валютын харилцааны зохион
байгуулалтын хэлбэрийг хэлнэ. Энэ системийг дэлхийн аж ахуйн хүрээнд төлбөр
тооцоог хэрэгжүүлэх арга хэрэгсэл болон түүнийг зохион байгуулах олон улсын
байгууллагуудын нийлбэр цогц гэж ойлгож болно. Дэлхийн валютын систем нь олон
улсын хамтын ажиллагааны хүрээн дэх улс хоорондын мөнгөн харилцааны хөгжлийн
бодит шинж чанарыг тусган харуулдаг. Тэр нь өөтөө дараах ойлголтуудыг
багтаадаг. Үүнд:
Дэлхийн
мөнгө
Валютын ханш
Олон улсын
валютын системийн байгууллагууд
Улс
хоорондын хэлэлцээрүүд орно.
Дэлхийн валютын систем нь хэдийгээр дэлхийн аж ахуйн зорилго чиглэлийг
агуулсан байх боловч, үндэсний валютын системтэй нягт холбоотой. Энэ холбоо нь
төв банкаар дамжин улс хоорондын валютын харилцаа, бодлогыг зохицуулж байдаг.
Дэлхийн валютын систем нь нэг буюу хэд хэдн нөөц валют болон олон улсын
тооцооны нэгж дээр суурилдаг.
Олон улсын тооцооны нэгж гэдэг нь улс хоорондын валютын тооцоонд
хэрэглэгддэг зохиомлоор бий болгосон мөнгөний нэгжийг хэлнэ. Тухайлбал: зээлжих
тусгай эрх, экю гэх мэт зээлжих эрхийн баталгаа буюу зээлжих тусгай эрх нь олон
улсын валютын сангийн гишүүн орнуудын тусгай дансан дахь бэлэн бус тооцооны
мөнгө юм.
Бусад улсын төв банк олон улсын валют санхүүгийн байгууллагуудад гадаад
худалдаа, олон улсын төлбөр тооцоонд зориулан хадгалж хуримтлуулсан валют,
валютын үнэт зүйлсийг нөөц валют гэнэ. Өөрөөр хэлбэл нөөц валют гэдэг нь олон
улсын төлбөр тооцооны хэрэгсэлл, бусад орны валютын ханшны суурь болдог
хөгжингүй орны хөрвөдөг валютын нөөц юм.
Дэлхийн мөнгө буюу олон улсын мөнгөний нэгж гэдэг нь улс бүр түгээмэл
тэнцүүүрээр хүлээн зөвшөөрч, олон улсын харилцаанд хэрэглэгддэг төлбөр тооцооны
хэрэгсэл юм.
Анхны дэлхийн мөнгө нь алт байсан бөгөөд цаашдаа дэлхийн гол гүрнүүдийн
үндэсний валютууд энэ үүргийг гүйцэтгэх болсон . Харин орчин үед олон улсын
болон бүс нутгийн төлбөрийн нэгж болох зээлжих эрхийн баталгаа, Экюг мөн
хэрэглэж байна.
Дэлхийн валютын системийн гол байгууллага нь түүний тогтмол үйл ажиллагааг
хангадаг олон улсын валютын сан бөгөөд гол зорилго нь валютын хязгаарлалтын
эсрэг үйл ажиллагаа явуулах, валютын гүйлгээнд олон үндэстний төлбөрийн
системийг бий болгох явдал юм. Түүнээс гадна олон улсын валют санхүүгийн
байгууллагууд олон улсын худалдаа хөгжлийн банк, базелийн тооцооны банк азийн хөгжлийн банк
андын нөөц сан арабын валютын сан, олон улсын хөгжлийн холбоо гэх мэт багтдаг.
Олон улсын худалдаа, зээл тусламж төлбөр тооцооны нэгдсэн ололт үр ашигтай
байдалд улс хоорондын гэрээ хэлэлцээр, нэгдсэн хууль зарчмууд чухал ач
холбогдолтой. Үүнд улс хоорондын гэрэээ хэлэлцээрээр хэлэлцэн тогтсон
Векселийн
нэгдсэн хууль
Чекийн тухай
нэгдсэн хууль
Банкны
баталгааны тухай
Инкассын
баримтжуулалтын нэгдсэн зарчим
Аккредитивын
баримтжуулалтын нэгдсэн зарчим зэрэг ордог.
Алтан стандартын систем
Алтан стандартын үндэс суурь нь анх 1821 онд Английн банкинд тавигдсан
боловч албан ёсоор 1867 онд Парижид болсон бага хурал дээр улс хоорондын
хэлэлцээрэээр бүрэлдэн тогтжээ. Энэ систем нь дэлхийн хоёрдугаар дайн хүртэ
оршин тогтнож чадсан юм. Түүний үндэс суурь нь алт байсан бөгөөд алтыг дан ганц
дэлхийн мөнгөн хэмээн хүлээн зөвшөөрчээ. Энэ системийн хүрээнд валютын ханш нь
алттай хатуу уялдсан бөгөөд алтан агуулгынхаа дагуу нөгөөтэйгөө харьцдаг
байсан. Жишээ нь:
1 фунт стерлинг= ¼ унц алт
1 доллар= 1/20 унц алт бол
1 фунт стерлинг= 5 доллараар солигдоно.
Валютын тогтоосон ханшны хэлбэлзэх хэлбэлзэл маш бага, нэмэх хасах 1%-с
ихгүй бөгөөд зөвхөн алтан цэгийн хязгаарын дотор хэлбэлзэж болдог байсан. Алтан цэг гэдэг нь
тогтоосон алтан ханшнаас валютын ханшны хэлбэлзэж болох дээд хязгаарыг хэлнэ.
Энэ хязгаар нь хилийн чанадад алтыг тээвэрлэх зардлаар тодорхойлогдоно. Алтан
стандартын системийг хэрэглэж байгаа улс орон бүр дараах нөхцөлийг хангасан
байх шаардлага тавигддаг. Үүнд:
Үндэсний
валютынхаа алтан агуулгыг тодорхойлсон байх
Алтны нөөц
нь гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээтэй тэнцүү байх
Алтыг
чөлөөтэй экспортлож импортолдог байх
Алтан стандартын давуу тал нь:
1. Алтны
үндэстэн дамнасан урсгал нь валютын солилцооны ханшийг тогтоож, олон улсын
худалдааны өсөлт хөгжилтөнд таатай нөхцөлийг бүрдүүлсэн
2. Валютын
тогтмол ханш нь компаний мөнгөн урсгал зардал ба ашиг орлогын төлөвлөлтийн
найдвартай байдлыг хангаж эрсдлийг багасгадаг.
Дутагдалтай тал:
1. Тухайн
улсын мөнгө нь алтны олборлолт үйлдвэрлэлтээс хамаардаг.
2. Улсын
дотоод тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн мөнгөн зээлийн хараат бус
бодлого явуулах боломжгүй
3. Алтан
стандартын системтэй оронд алтны нөөцгүй болбол мөнгөн тэмдэгтийн алтан
баталгаа нь алдагадана.
Дэлхийн II дайн нь энэ системийн уналтын гол шалттаан болсон. Учир нь дайн
улс орнуудад эдийн засгийн хямралыг үүсгэсний улмаас улс орнууд алтны импортоо
багасган экспортоо өсгөж эхэлсэн тул дотоод валютын ханш нь өөрчлөгдөж эхэлсэн
байна. үүнтэй холбоотойгоор олон улсын худалдаа сүйрч алтан стандартын систем
мөхжээ.
Бреттонн Вудсын систем
Дэлхийн II дайны дараа олон улсын худалдаанд тогтворжих хандлага бий
болсон. Иймд 1944 оны 7 сарын 1-22-нд Бреттон Вудс хотноо хуралдсан олон улсын
санхүүгийн бага хурлаар валютын хоёрдахь систем болох Бреттон Вудсын тогтолцоог
албан ёсоор хүлээн зөвшөөрч баталсан. Мөн энэ хурлаар олон улсын валютын сан
олон улсын шинэчлэл хөгжлийн банкийг байгуулсан байна. Бреттон Вудсын системийг
байгуулсан зорилго мөн чанар нь:
1. Олон
улсын чөлөөт худалдааг сэргээх
2. Хатуу
тогтоосон валютын ханшны үндсэн дээр олон улсын солилцооны системийн тэнцвэрийг
бий болгох явдал байсан.
Бреттон Вудсын системи нь дараах зарчим дээр үндэслэгддэг.
1. Гишүүн
орнуудын валютын ханш нь тэргүүлэх валют болон алтанд суурилна.
2. Валютын
ханш нь тэргүүлэх валютаас нэмэх хасах 1%-н дотор чөлөөтэй хэлбэлзэж болох
бөгөөд түүнээс илүү хэлбэлзэх тохиолдолд төв банк интервенци хийх замаар
тогтмол ханшийг барьж байна.
3. Валютын
ханшны өөрчлөлт нь девальваци ревальвацийн тусламжтайгаар өөрчлөгдөнө.
4. Улс
орнуудын төлбөрийн балансын алдагдлыг бууруулах, хамтын ажиллагааны хөгжлийг
нэмэгдүүлэхэд туслах валютын системийн зохион байгуулалтын салбар нь ОУВС,
ОУШХБ байна.
Энэ системийн үед нөөц валютын эрхийг доллар олж авсан бөгөөд дан ганцаараа
алтанд хөрвөж болох байсан. Доллар нь олон улсын хэмжээнд мөнгөний бүх үүргийг
гүйцэтгэж байв. Ийм замаар доллар нь дэлхийн мөнгөний үүргийг гүйцэтгэж байсан
учраас энэ үеийг мөн алтан долларын стандартын систем гэж нэрлэдэг. Энэ үед улс
орон бүр өөртөө байгаа долларыг дуртай цагтаа алтаар солих боломжтой байснаас
доллар болон АНУ-н эдийн азсийн бодлогод итгэх итгэл маш өндөр байлаа. Гэтэл
1970 оны эхэнд алтны нөөцийн дахин хуваарилалты Европод ашигтайгаар эргэж,
АНУ-н төсөв алдагдалтай болж эхэлсэнтэй холбоотойгоор долларт итгэх итгэл
алдарч, долларын ханшийг шинэчлэн тогтоох шаардлагатай болсон. Үүний зэрэгцээ
1971 оны 5-р сард Германы марк, Голландын Гульдений ханшийг чөлөөтэй болгосон
нь валютын хатуу ханшны тогтолцоог цаашид хадгалах боломжгүй болгожээ.
Comments
Post a Comment