Банк санхүүгийн үндэс лекц №15
Лекц-15 ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН ЗАХ ЗЭЭЛ
Олон улсын валютын зах зээл нь дэлхийн валютын системийн нэг салшгүй
бүрэлдэхүүн хэсэг болдог бөгөөд дэлхийн янз бүрийн тив, олон улсын худалдаа,
валют, санхүүгийн үйл ажиллагааны төвүүдэд байрласан зах зээлүүдээс бүрддэг.
Тухайлбал: европын зах зээлүүд – Лондон, Франкфурт, Париж, Америкийн зах
зээлүүд- Нью-Йорк, Чикаго, Лос Анжелос, Азийн зах зээлүүд – Токио, Гонконг,
Бахрейн гэх мэт.
Эдгээр зах зээл дээр хийгдэж байгаа жилийн хэлэлцээрийн хэмжээ хэдэн арван
триллион доллараас илүү гарч байдаг. Тивүүдийн зах зээлүүд нь цагийн янз бүрийн
бүсэд оршдог учраас олон улсын валютын зах зээл нь 24 цагийн турш тасралтгүй
ажилладаг.
Орчин үеийн гадаад валютын зах зээлийн онцлог нь тэдгээрийн өдрөөс өдөрт
өсөн нэмэгдэж буй интернационалчлал, 24 цагийн турш тасралтгүй явагдах үйл
ажиллагаа тоо хэмжээний өсөлт валютын ханшны тогтворгүй байдал зэрэг болж
байна.
Олон улсын валютын зах зээл дээр аялал жуулчлалтай холбоотой хөрөнгийн
шилжилт гадаад худалдааны төлбөр тооцоо эрсдэлийн даатгал болон интервенцтэй
холбоотой өргөн хүрээтэй үйл ажиллагаа явагддаг. Энэ зах зээлд оролцогчид нь:
Улс орнуудын
төв банкууд
Арилжааны
банкууд
Үндэстэн
дамнасан корпорацууд
Мэргэжлийн
брокер дилерийн байгууллагууд болдог.
Иймд олон улсын валютын зах зээлийг валютыг худалдагч, худалдан авагч болох
банк болон бусад харилцагчдыг хооронд нь холбох механизм гэж хэлж болно.
Валютын үйл ажиллагаа хэлцэлд орчин үеийн телефон холбоог өргөн ашиглах
болсонтой холбогдуулан валютын зах зээлийг банк хоорондын холбооны систем гэж
нэрлэдэг.
Ялангуяа олон улсын валютын зах зээл нь хоорондоо нягт уялдаа харилцаа
бүхий кабелийн болон хиймэл дагуулын холбооны системийн гинжин хэлхээг
үүсгэдэг. Энэ нь газарзүйн хувьд алслагдсан зах зээлүүдийн үйл ажиллагааг
хооронд нь уялдуулах мэдээллийн түргэн шуурхай байдлыг хангахад чухал ач
холбогдолтой. Олон улсын валютын зах зээл дээр явагдаж байгаа ажиллагааны
шуурхай байдлаас шалтгаалж
Спот зах
зээл
Хугацаат зах
зээл гэж ангилна.
Тухайн үеийн эрэлт нийлүүлэлтээр тогтож байгаа ханшийг спот ханш гэх бөгөөд
спот ханшаар арилжаа явагдаж байгаа зах зээлийг спот зах зээл гэнэ. Өөрөөр
хэлбэл зах зээл дээр валютыг яаралтай нийлүүлэх буюу ажлын хоёр өдөрт багтаан
төлбөр тооцоог хийх арилжаа явагддаг. Энэ зах зээл нь валютын нийт эргэлтийн 65
хүртэл хувийг гүйцэтгэдэг. Энэ зах зээлийн үндсэн оролцогчид нь янз бүрийн
түншүүдтэй арилжаа хийдэг арилжааны
банкууд байна. Спот зах зээлд мөрдөгдөг
зарчмууд нь
1. Төлбөр
тооцоог ажлын хоёр өдөрт багтаан гүйцэтгэж валютын хэмжээнд хүү тооцохгүй байх
2. Арилжаа
ихэнхидээ компьютерээр явагддаг учир ажлын дараагийн өдөрт багтаан түүнийг
электрон мэдээгээр нотлох
3. Ханштай
байх
Валютын ханшийг тогтоохдоо шууд болон шууд бус ханшлалын аль алиныг
хэрэглэнэ. Олон улсын практикт валютын ханшийг ихэвчлэн тэгээс хойш 4 орны
нарийвчлалттай тогтоодог. Жишээ нь: 1 доллартай харьцах маркийн ханш 1.7678 гэх
мэт
Үүнээс гадна спот зах зээл дээр
кросс ханшийг өргөн хэрэглэдэг. Кросс ханш гэдэг нь нэг валюттай харьцах
ханшийг үндэслэн тогоосон хоёр өөр валютын хоорондын солилцооны ханшийг хэлнэ.
Тухайлбал: А валют= фунт стерлинг
В валют= төгрөг
С валют= доллар
гэвэл
А валютыг В валютаар илэрхийлсэн
үнэ=
1 төгрөг= 0.001$
1 ф/ст = 1.5 $ бол
Ф/СТ-н төгрөгөөр илэрхийлэгдэх үнэ =
Хугацаат зэх зээл дээр хугацаат
хэлцлийн төрлүүд болох форвард , фьючерс , опцион хэлцлүүд хийгддэг. Энэ зах
зээл дээр хийгдэх валютын хэлцлүүд нь гурваас илүү хоногийн хугацаатай байх
бөгөөд ихэвчлэн 1-12 сарын стандарт хугацаатай байдаг. Энэ зах зээлийн
оролцогчид нь арилжааны банкууд экспорт импортын байгууллагууд валютын ба
хөрөнгийн биржүүд зуучлалын байгууллагууд байна.
Гэрээнд заасан хэмжээний валютыг тодорхой хугацааны интервальд урьдчилан
тохиролцсон ханшаар худалдах, худалдан авах тухай хэлцлийг форвард гэрээ гэнэ.
Гэрээгээр тогтсон форвард ханш нь гэрээг биелүүлэх тэр хугацаанд тухайн
үеийн спот ханшнаас өөр байж болно.
Форвард ханш > спот ханш бол зөрүүг шагнал
Форвард ханш < спот хаш бол зөрүүг хорогдол гэнэ
Фьючерс гэрээ гэдэг нь урьдчилан тогтоосон стандарт хэмжээний валютыг
тогтсон хугацаанд тогтоосон үнээр солилцох гэрээг хэлнэ.
Энэ гэрээг валютын зах зээлд оролцогчид нь эрсдэлээ бууруулах зорилгоор
байгуулдаг.
Тодорхой нэг валютыг өнөөдөр тогтоосон үнээр ирээдүйд худалдах, худалдан
авах эрх олгох гэрээг валютын опцион гэнэ. Тодорхой нэг валютын ханшны
таамаглалд үндэслэн валютын опцион зах зээл дээр спекуляци хийдэг. Нэг валютыг
хямд үнээр худалдан авч цаашид өндөр үнээр зарах замаар ашиг олох үйл
ажиллагааг спекуляци гэнэ.
Comments
Post a Comment