Банк санхүүгийн үндэс лекц №8
Лекц – 8
ХАНШ УНАЛТ БУЮУ ИНФЛЯЦИ
Ханш уналт гэдэг нь үнийн ерөнхий
түвшин өсөж мөнгөний худалдан авах чадвар буурах үзэгдэл юм. Ханш
уналт үүсэх шалтгаан бол маш олон янз. Гэхдээ эдийн засагчдын үзэж байгаагаар
аль ч улс орны эдийн засгийн амьдралд хамгийн түгээмэл 2 үндсэн шалтгааны
улмаас ханш уналт үүсдэг байна.
1. Гүйлгээний
хүрээнд мөнгөний тоо хэмжээ байх ёстой хэмжээнээс өсч бараа, үйлчилгээн дэх
эрэлт нийлүүлэлтээсээ давах
2. Үйлдвэрлэлийн
зардал өсөх. Эдийн засгийн ухаанд ханш уналтыг нэг дэх шалтгааны улмаас үүссэн
бол эрэлтийн ханш уналт, хоёр дахь шалтгаанаар үүссэн бол зардлын ханш уналт
гэж 2 ангилан үздэг.
Эрэлтийн
ханш уналт
Гүйлгээний хүрээнд байх мөнгөний тоо
хэмжээ тэнд буй бараа үйлчилгээний үнийн дүнг мөнгөний эргэлтийн тоонд
харьцуулсан харьцаатай тэнцүү байх нь эдийн засгийн зүй тогтол юм. Үүнийг
мөнгөн гүйлгээний хууль гэнэ. Томьёогоор илэрхийлбэл:
М- гүйлгээний хүрээнд байх мөнгөний
тоо хэмжээ
Т- бараа үйлчилгээний тоо хэмжээ
Ү- мөнгөний эргэлтийн хурд
Р- үнэ
Энэхүү харьцаа алдагдаж гүйлгээний
хүрээнд байх мөнгөний тоо хэмжээ бараа үйлчилгээний үнийн дүнгээс давсны улмаас
нийт эрэлт өсч нийлүүлэлт нь эрэлтээсээ хоцордог. Өөрөөр хэлбэл хэт бага бараа
үйлчилгээнд хэт их хэмжээний мөнгө ноогдоход хүрдэг. Энэ тохиолдолд гүйлгээний
хүрээнд байх мөнгөний тоо хэмжээ, бараа үйлчилгээний үнийн дүн хоёр тэнцвэртэй
байх нь эдийн засгийн зүй тогтол учраас үнэ богино хугацаанд өсөх замаар уг
тэнцвэр эргэж тогтдог. Ингэж үүссэн ханш уналтыг эрэлтийн ханш уналт гэнэ.
Зардлын ханш
уналт
Нийт эрэлт өсч нийлүүлэлтээс давсны
улмаас ханшгүйдэл гарахаас гадна мөн эрэлт тогтмол байхад зардал болон
нийлүүлэлтийн өөрчлөлтийн улмаас ханшгүйдэл үүснэ. Хөдөлмөрийн болон байгалийн
нөөцийн ашиглалтын өндөр түвшин нь эдгээр хүчин зүйлсийн үнэ өсөхөд хүргэдэг.
Хүчин зүйлсийн үнийн өсөлтийн улмаас үйлдвэрлэлийн зардал өснө. Өөрөөр хэлбэл,
дундаж зардал буюу нэгж бүтээгдэхүүнд ноогдох зардал өснө.
дундаж зардал өсөхөд үнийн тухайн
түвшинд үйлдвэрлэгчдийн ашиг багасгах тул нийлүүлэлтийн хэмжээ буурна.
Ингэснээр эрэлтийн тогтмол түвшинд нийлүүлэлт эрэлтээс хоцорч улмаар үнэ өсдөг.
Ингэж үүссэн ханш уналтыг зардлын ханш уналт гэнэ.
Ханш уналтыг тодорхойлох үзүүлэлт
Ханш уналтын түвшинг үнийн индексийн
тусламжтайгаар тодорхойлно. Өөрөөр хэлбэл үнийн индекс нь ханш уналтын түвшинг
тодорхойлох гол үзүүлэлт юм. Хамгийн их түгээмэл хэрэглэгддэг үнийн индекс нь
хэрэглээний үнийн индекс юм. Хэрэглээний үнийн индексийг тооцохдоо тухайн
жилийн үнээр илэрхийлсэн хэрэглээний сагсанд байгаа нийт бараа үйлчилгээний
үнийн дүнг суурь жилийн үнээр илэрхийлсэн хэрэглээний сагсанд байгаа тэрхүү
бараа үйлчилгээний үнийн дүнд харьцуулан 100%-р үржүүлж тодорхойлно.
жишээ нь хэрэглэээний сагс нь 3
төрлийн бараанаас бүрддэг гэвэл,
Бараа
үйлчилгээний төрөл |
Тоо хэмжээ |
1994 он |
1995 он |
1996 он |
|||
1жийн
үнийн дүн |
Нийт үнийн
дүн |
1жийн
үнийн дүн |
Нийт үнийн
дүн |
1жийн
үнийн дүн |
Нийт үнийн
дүн |
||
Талх Мах Автобус |
80 100 150 |
160 350 30 |
12800 35000 4500 |
200 500 50 |
16000 50000 7500 |
240 750 100 |
19200 75000 15000 |
Дүн |
52300 |
73500 |
109200 |
Дээрх жишээн дээр 1995 оны хувьд
1994 оны хувьд 1996 оны хувьд 1995 оныг тус тус суур жилээр авч үзвэл дараах
байдалтай байна.
Ip (1995)= 73500/ 52300
*100=1.405*100%=140,5%
Ip (1996)= 109200/ 73500
*100=1.485*100%=148,5%
Энэ нь 1994 оны үнийн түвшинтэй
харьцуулахад 1995 онд үнийн түвшин 140,5% 1996 оныг 95 онтой харьцуулахад үнийн
түвшин 148,5% болж бараа үйлчилгээний үнэ 1994-95 онд 40,5% 1995 аас 96 онд
48,5% иар тус тус нэмэгдсэн буюу ханш унасныг харуулж байна.
Хэрэглээний үнийн индекс нь эдийн
засгийн тооцоонд чухал үүргийг гүйцэтгэх боловч үнийн бодит хэлбэлзлэлийг бүрэн
хэмжээгээр илэрхийлж бас чаддаггүй.
Ханш уналтанд нөлөөлөгч хүчин зүйлс
Ханш уналт
ба ажилгүйдэл
Ханш уналт, ажилгүйдэл хоёр нь
хоорондоо урвуу хамааралтай болохыг 1950-аад оны үед Английн эдийн засагч
Филипс нээн харуулж хамаарлыг нь нарийвчлан тодорхойлсон. Ханш уналт,
ажилгүйдэл хоёрын хоорондын хамаарлыг харуулсан муруйг нь эдийн засгийн ухаанд Филипсийн
муруй гэж нэрлэх болсон. Харин 70-аад оны үед байдал ихээхэн өөрчлөгдөж эдийн
засагт өөр нөхцөл байдал үссэн.
Ханш уналтыг бууруулахын тулд АНУ-н
засаг захиргаа ажилгүйдлийн хэмжээг эрс нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогыг авч
явуулахад ханш уналт буураагүй харин ч урьдын адил өсч байсан нь Филипсийн
онолд бүрэн итгэгчдийн гайхлыг төрүүлж бодит байдалтай нийцсэн найдвартай бүрэн
зөв загвар биш болох нь харагдсан*
. Ханш уналт ажилгүйдэл хоёулаа
зэрэг өсч байсан нь Филипсийн дүгнэлтэй эрс зөрчилдсөн. Филипсийн муруй ёсоор
ажилгүйдлийг нэмэгдүүлэхэд хүн амын худалдан авах чадвар буурч энэ нь ханш
уналтыг бууруулах бөгөөд ажилгүйдэл буурснаас хүн амын худалдан авах чадвар
буюу нийт эрэлт өсч ханш уналтыг бий болгодог байна. Гэвч 70,80-аад оны эхэн
үеийн нефтийн үнийн өсөлтийн улмаас үүсч аж үйлдвэр хөгжсөн ихэнх улс орнуудыг
хамарсан ханш уналт нь ажилгүйдэл ба ханш уналтанд бусад олон хүчин зүйл
нөлөөлдөг болохыг харуулж өгсөн байна. энэ үеийн ханш уналт нь үндсэндээ
зардлын ханш уналт байсан. Нефтийн үнийн өсөлт нь эдийн засгийн бүх салбарт
үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлсэнээр үйлдвэрлэлийн хэмжээ буурч нийлүүлэлт
багасахад хүргэсэн. Зардлын өсөлт нь үнийн түвшинг нэмэгдүүлж үйлдвэрлэлийн
бууралтын улмаас ажилгүйдэл өссөн. Ийнхүү зардлын өсөлт нь ханш уналтыг
төдийгүй ажилгүйдлийг хүчтэй нэмэгдүүлсэн.
Ханш уналт
ба зээлийн хүү
Ханш уналт ба зээлийн хүү хоёр нь
хоорондоо нарийн холбоо хамааралтай. Банканд нэг жилийн хугацаатай 10% ийн
хүүтэйгээр 1000 төгрөгийг хадгалуулсан гэж бодьё. Тэгвэл жилийн дараа таны
хөрөнгө 1100 төг болж худалдан авах чадвар тань өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал
10%иар нэмэгдэнэ. Гэхдээ бараа үйлчилгээний үнэ өнгөрсөн жилийнхээс
өөрчлөгдөөгүй бол харин өөрчлөгдсөн үед тухайлбал бараа үйлчилгээний үнэ 6% иар
өссөн гэвэл худалдан авах чадвар тань 10% иар биш
Мөнгөний үнэ
цэнийн өөрчлөлт
Мөнгөний жинхэнэ үнэ цэнийг түүний
худалдан авах чадвараар нь тодорхойлно. 1000 төгрөгийн дэвсгэрт нь 1000
төгрөгийн үнэ цэнэтэй тэнцэх боловч мөнгөний ханш буурсан тохиолдолд 1000
төгрөгөөр худалдаж авах барааны тоо ширхэг арай бага байна. Гэвч янз бүрийн
бүтээгдэхүүн болон үйлчилгээ нь өөр өөр үнийн өөрчлөлттэй байдаг. учир нь
тэдгээрийн зардлын бүтэц болон эрэлт хэрэгцээ өөр хоорондоо ялгаатай байдаг ба
мөнгө нь цаг хугацааны турш тогтвортой байдаггүй байна.
Мөнгөний жинхэнэ үнэ цэнийн
/тодорхой нэгэн тоо маягаар/ өөрчлөлтийг хэмжихийн тулд бид бүх бараа
бүтээгдэхүүн болон үйлчилгээг тодорхой нэг үнийн индексид бүлэг бараа
бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнийн өөрчлөлтийг тооцоолж үнийн индексүүдийг
гаргахаасаа бусад тохиолдолд энэхүү үйл ажиллагаа нь статистикийн алдаатай
болон гажуу буруу болдог байна.
Ихэнх орнуудад инцляцийн түвшинг
хамгийн чухал хэмжүүр нь жижиглэнгийн үнийн индекс байдаг. зарим нэгэн тодорхой
бараа бүтээгдэхүүний үнийн өөр индексүүд жишээлэхэд бөөний үнийн индексүүд
болон капиталын бүтээгдэхүүний үнийн индексүүд байдаг боловч жижиглэнгийн үнийн
индекстэй харьцуулбал бага нөлөөлөлтэй юм.
Жижиглэнгийн үнийн индекс /Retail
price index/
PRI нь бараа таваар болон
үйлчилгээний дундаж үнийн түвшинд сар бүр гарч байгаа өөрчлөлтүүдийн хувийг
хэмждэг.
Инфляцийн үндсэн түвшин
RPI-г эдийн засагт үзүүлж буй
дарамтыг тодорхойлогчоор ашиглахад бэрхшээлтэй байгаа юм. учир нь RPI-д нэмүү
өртгийн татвар буюу орон нутгийн засаг захиргааны татвар зэрэг шууд бус
татварууд багтдаг юм. тиймээс инфляцийн үндсэн түвшин гэдэг нь шууд бус татварыг
засаж зохицуулсан RPI-г хэлж байгаа үг юм.
Инфляцийн ерөнхий түвшин
Ихэвчлэн жилийн инфляцийн түвшинг
нийтлэдэг бөгөөд 12 сарын хугацаанд индексид гарч буй өөрчлөлтийн хувийг бодож
гаргаж байгаа юм. 1995 оны 1-р сарын 1-нд RPI нь 330, 1995 оны 31-нд 348 байсан
гэж үзэхэд 1000 төгрөгийн жинхэнэ үнэ цэнийн бууралт нь:
348-330*1000=5,45%
Өөрөөр хэлбэл, 1000 төгрөгийн
худалдан авах чадвар жилийн дотор 5,45 хувиар буурсан бөгөөд одоогийн байдлаар
1995 оны 1-р сарын 1-нд байсан 1000 төгрөгөөр худалдан авах зүйлийг одоо:
348*1000 төгрөгөөр авах ба 330
Comments
Post a Comment