Банк санхүүгийн үндэс хичээлийн семинар
Банк санхүүгийн үндэс хичээлийн семинараар оюутнууд эссэ, илтгэл танилцуулна.
Сэдэв:
№ |
Бие даалтын сэдэв |
Хэлбэр |
Бие даах цаг |
Үнэлгээ |
Хугацаа |
1 |
- Мөнгө санхүүгийн
шинэчлэлийн асуудал - Олон улсын
валютын төлбөр тооцоо - Үнэт цаасны зах
зээлийн үүрэг |
Эсээ бичих |
24 |
10 |
03 сарын 29-нд илтгэж тайлагнах |
2 |
-
Санхүүгийн зах зээл -
Банкны тогтолцоо ба төв
банк -
Банкны тогтолцоо ба
арилжааны банк -
Инфляцын үр нөлөө миний
амьдралд -
Нийгмийн даатгалын сан
ба үүрэг |
Илтгэл танилцуулах |
24 |
10 |
05 сарын 05-нд илтгэж тайлагнах |
|
Нийт |
48 |
20 |
|
Шалгуур үзүүлэлт:
1. Бие даалт-1 Эсээ үнэлэх рубрик
Эсээ нь
нийгэм, хүрээлэн буй орчин, ертөнц болон өөрийн мөн чанарын тухай эргэцүүлсэн
бодомж юм. Тус хичээлийн хүрээнд Мөнгө
санхүүгийн шинэчлэлийн асуудал, Олон улсын валютын төлбөр тооцоо, Үнэт цаасны
зах зээлийн үүргийн онолын мэдлэг болон практик мэдлэгийг харьцуулах
хэлбэрээр 300-350 үгийн хүрээнд эсээ бичнэ.
Үнэлгээ |
Шалгуур
үзүүлэлт |
Оноо |
Хангалттай сайн /A/ |
·
Онолын ойлголтыг
практиктай холбосон байх, сэдвийн дагуу өөрийн байр суурийг тодорхой баримт
жишээгээр илэрхийлсэн ·
Найруулгын алдаагүй,
сонирхолтой, тодорхой үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадсан ·
Банк санхүүгийн
ойлголтуудыг оновчтой хэрэглэсэн ·
Өгүүлбэр, догол мөр
хоорондын уялдаа холбоог хангаж чадсан, үгийн тооны хэмжээг баримталсан |
10 |
Хангалттай /B/ |
·
Сэдвийн дагуу өөрийн
байр суурийг тодорхой, баримт жишээгээр илэрхийлсэн ·
Онолын ойлголтыг нэлээд
ерөнхийлөн авч үзэж, хичээл дээр ярилцсан зүйлийг давтсан ·
Сэдвийн утга санаа,
онцлог шинжийг илэрхийлсэн ·
Банк санхүүгийн
холбогдох ойлголтуудыг хэрэглэсэн, ·
Найруулга, бичлэгийн
багагүй алдаатай байх ·
Өгүүлбэр, догол мөр
хоорондын уялдаа холбоог хангаж чадсан, үгийн тооны хүрээнд бичсэн |
8-9 |
Дундаж /C/
|
·
Сэдвийн дагуу өөрийн
байр суурийг гаргасан боловч, жишээ баримт
нь оновчтой бус ·
Утга санаа, онцлог
шинжийг дурдах төдий илэрхийлсэн ·
Асуудлыг ерөнхийлөн авч
үзсэн, банк санхүүгийн ойлголт, үгийн сонголт зарим тохиолдолд оновчгүй ·
Өгүүлбэр, догол мөр
хоорондын уялдаа холбоо муутай, найруулга, бичлэгийн алдаа гаргасан, үгийн
тоонд хүрээгүй, эсвэл илүү гарсан |
5-7 |
Дэмжих шаардлагатай /D/ |
·
Тухайн сэдвийн хүрээнд
өөрийн байр суурь, нотолгоо баримт жишээ гаргаагүй ·
Агуулга нь сэдвээс хазайсан,
асуудлыг хэт ерөнхийлөн авч үзсэн ·
Утга санаа онцлог
шинжийг хэтэрхий нуршуу, хийсвэр илэрхийлсэн ·
Найруулга, бичлэгийн
алдаа их гаргасан, үгийн тооноос хэт бага,
эсвэл хэт илүү гарсан |
3-4 |
Унасан /F/ |
-
Энгийн асуудлуудыг өнгөц,
хангалтгүй авч үзсэн, эсвэл огт авч үзээгүй -
Сэдвийн талаар маш
хязгаарлагдмал ойлголтой, сэдэвтэй хамааралгүй дүгнэлт бичсэн. -
Академик бичилтийн болон
мэргэжлийн стандартыг огт хангаагүй. |
0 |
2. Бие даалт-2 Илтгэл үнэлэх рубрик
Дүн |
ИЛТГЭЛ ТАНИЛЦУУЛГА Асуудлыг
хэр өргөн, гүн судалсан, шүүмжит санаа, бүтэц, хэл найруулга, илтгэх чадвар |
A |
-
Сэдвийн
гол чухал асуудлыг хөндөж илтгэлийг маш амжилттай сонсогчдод хүргэсэн. -
Бүх
концепцийг бүрэн тайлбарлаж, тодорхой болгосон. -
Сэдвийн
талаар өөрийн үзэл бодлыг болон тусгаж авсан дүгнэлтээ тодорхой танилцуулсан -
Сэдвийг
маш зохион байгуулалттай, мэргэжлийн түвшинд танилцуулсан -
Илтгэлийг
сонирхолтой, уялдаа холбоотой, сонсогчдын түвшинд хүрч илтгэсэн. |
B |
-
Сэдвийн гол чухал
асуудлыг хөндөж илтгэлийг маш амжилттай сонсогчдод хүргэсэн. -
Ихэнх концепцийг сайн
тайлбарлаж, тодорхой болгосон. -
Сэдвийн ихэнх асуудлын
талаар сайн ойлголттой байгаагаа харуулсан -
Сэдвийг зохион
байгуулалттай, мэргэжлийн тодорхой түвшинд танилцуулсан -
Илтгэх чадвар сайтай,
сонирхолтой, уялдаа холбоотой, сонсогчдын түвшинд хүрч илтгэсэн. |
C |
-
Сэдвийн гол гэсэн
хэсгийг ерөнхийд нь танилцуулсан. -
Ихэнх концепцийг
хангалттай тайлбарласан. -
Сэдвийн ихэнх хэсгийг
сайн ойлгож байгаагаа харуулсан. -
Сэдвийг зохион
байгуулалттай танилцуулсан -
Илтгэх чадвар
хангалттай, уялдаа холбоотой, сонсогчдын түвшинд хүрч илтгэсэн. |
D |
-
Сэдвийн
үндсэн асуудлыг ерөнхийд нь танилцуулсан -
Сэдвийн
талаар суурь ойлголттой болохоо харуулсан -
Сэдвийг
энгийн тайлбарлах түвшинд танилцуулсан -
Илтгэх
чадвар, илтгэлийн бүтэц зохион байгуулалт сулавтар байсан |
Унасан E/F |
-
Сэдвийн
талаар маш сул танилцуулсан, хангалтгүй тайлбарласан. -
Сэдвийн
талаар ойлголт маш сул байсан. -
Илтгэл
зохион байгуулалтгүй, дутуу байсан. -
Илтгэх
чадвар хангалтгүй. |
Comments
Post a Comment